ЕВРОПЫН МОНГОЛЧУУДЫН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 10 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨВ

Бельгийн Хаант Улсын Херентаалс хотын спорт цогцолборт 2024 оны 11 дүгээр сарын 01-03-ны хооронд Европын Монголчуудын Волейболын аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Энэ тэмцээнд Европын 13 оронд ажиллаж амьдарч байгаа монгол иргэдээс бүрдсэн 46 баг тамирчид оролцов. Тэмцээнийг Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Л.Болд нээж үг хэллээ. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Бельгийн монголчуудын “Сүлд” спорт холбоо, хамтран зохион байгуулагчаар Монголын Волейболын Холбооны Европ дахь салбар болох Европын монголчуудын волейболын холбоо ажиллав.
Бельгид суугаа Монгол Улсын ЭСЯ, Бельгийн Монголчуудын төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл, Бельгийн Монгол оюутан залуусын холбоод дэмжигч байгууллагаар оролцов.Тэмцээнийг шүүхээр Монголын Волейболын холбооны дөрвөн шүүгч Улаанбаатараас ирсэн бол Бельгийн Хаант Улсын Фландерсийн Волейболын холбооны хоёр шүүгч мөн ажиллалаа.Уг тэмцээний ерөнхий спонсороор МИАТ компани мөн Швейцарын Холбооны Улсын Женев хотод байрлалтай Danial Crouszow үнэт эдлэлийн дэлгүүр нар оролцлоо.
🇨🇿🥉Эрэгтэй ахмадын төрөлд Чех улсын Шинэ Эрин Баг хүрэл медал
🇧🇪🥉Эрэгтэй насанд хүрэгчдийн төрөлд Бельги улсын Belgium баг хүрэл медал
🇩🇪🥉Эмэгтэй ахмадын төрөлд Герман улсын Цог – 1 баг хүрэл медал
🇮🇪🥉Эмэгтэй насанд хүрэгчдийн төрөлд Ирланд улсын MGL баг хүрэл медал
🇨🇿🥈Эмэгтэй ахмадын төрөлд Чех улсын Хөх Монгол баг мөнгөн медал
🇧🇪🥈Эрэгтэй ахмадын төрөлд Бельги улсын Belgium баг мөнгөн медал
🇦🇹🥈Эмэгтэй насанд хүрэгчдийн төрөлд Австри улсын Club Win баг мөнгөн медал
🇸🇪🥈Эрэгтэй насанд хүрэгчдийн төрөлд Швед улсын Redeem баг мөнгөн медал
🇧🇪🥇Эмэгтэй ахмадын төрөлд Бельги улсын Сүлд баг алтан медал
🇪🇺🥇Эрэгтэй ахмадын төрөлд Euro MGL баг алтан медал
🇬🇧🥇Эмэгтэй насанд хүрэгчдийн төрөлд Англи улсын Monbrit баг алтан медал
🇨🇿🥇Эрэгтэй насанд хүрэгчдийн төрөлд Чех улсын ILT баг алтан медал
Европын Монголчуудын Волейболын аварга шалгаруулах тэмцээн 2013 онд Бельгид, 2014 онд Австрид, 2015 онд Чехд, 2016 онд Шведэд, 2017 онд дахин Бельгид, 2018 онд Австрид, 2019 онд Германд, 2022 онд Швейцарьт, 2023 онд дахин Чехд гэхчлэн нийт 9 удаа зохион байгуулагдаж өдгөө 10 дахь удаагаа анх болж байсан Херенталсын спорт цогцолбортоо эргэн ирсэн онцлогтой байв
Монгол улсын төрийн далбааг залагсад.

Алтантүлхүүрийн Тамираа.
Европын монголчуудын волейболын аварга шалгаруулах тэмцээний төрийн далбааг өргөсөн.
2013 он.3 нас
Европын монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээний төрийн далбаа өргөсөн.2015 Leuven.5 нас.
Сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг.Antwerpen хотын Giants клубт хичээллэдэг.
Баярсайханы Хатанболд.
Bikcboxe taibox спортоор бага наснаасаа эхлэн хичээллэж эхэлсэн.
59 kg жинд 2019 онд Бельгийн аварга болсон.
2024 онд аваргын бүсээ хамгаалах NJE тоглолт хийж бүсээ хамгаалан зодог тайлсан.Pirhanas багийн тоглогч.
Эрдэнэбатын Билэгдорж.
2014 оноос эхлэн ширээний теннисний спортоор хичээллэж эхэлсэн.VERDI NAMUR клубын шигшээ багийн тамирчин.
BO зэрэглэлтэй.
Бельгийн ширээний теннисны аварга шалгаруулах тэмцээний
АЛТ 2017-2018, МӨНГӨ 2023-2024, ХҮРЭЛ 2015-2016, 2021-2022

Европын монголчуудын волейболын аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээний түүхийг бичилцэж 1134 гэрэл зураг фото сурвалжлага видео хийж МҮОНРТ-ээр мэдээ мэдээлэл явуулж энэ EURO VOLLEY 2024 тэмцээнийг Дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчууддаа хүргэж сурталчлан таниулсан МҮОНРТ -ийн Европ дахь тусгай сурвалжлагч Баяраагийн Батбаяртаа баярлалаа.
Хилийн Чанадад суугаа монголчуудын бүхий л арга хэмжээг сурвалжлан түгээн дэлгэрүүлж монголчуудыг хооронд нь холбож мэдээллийн сан үүсгэж түүх болгон үлдээж байгаа нөр их хөдөлмөрт чинь талархаж байна. Европын монголчуудын волейболын аварга шалгаруулах 10 удаагийн тэмцээнээс Бельги улсад болсон 2013, 2017 ,2024 оны тэмцээнүүдийг сурвалжлан та бидний дурсамжтай мөчийг мөнхлөн үлдээлээ.Европын монгол волейболчид волейболын спортыг сонирхогч залуучууд тамирчдынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.Олон олон жил бидэнтэй хамт байгаарай.
Европын монголчуудын волейболын аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнээ зорин ирж оролцож хурд хүч авхаалж самбаа багийн тоглолт ур чадвараа харуулж өрсөлдөөнтэй сайхан тоглолт үзүүлж тэмцээнээ өндөрлүүлсэн 13 орноос ирсэн 46 баг хамт олон та нартаа баярлалаа.
Багуудын тоглолт тоглогчдын ур чадвар ямар сайхан байваа.
Талбай дээр бөмбөг унагаадаг баг гэж алга.Заал дүүрэн шуугиан уухай уриа довтолгоо өрсөлдөөн .
ГАЙХАМШИГТАЙ байлаа.
Бельгийн монголчууд болон Европын энд тэндээс зорин ирж үзэж сонирхсон хүмүүс үзүүштэй сайхан тоглолтуудтай сайхан тэмцээн боллоо гэж талархаад сэтгэл өндөр буцацгаалаа.Та нар маань ч гэсэн сайн яваад харьцгаасан байх гэдэгт найдаж байна.
Тус бүртээ бэлтгэл сургуулилтаа сайн хийцгээж дараа жилийн тэмцээн дээрээ эргэн уулзацгаая Манайхан.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагч
Suld vzw.