Талархал

Европын Монголчуудын Волейболын холбоо Монгол, Европын ард түмний харилцан ойлголцлыг дэмжих, хүн төрлөхтний эв нэгдлийн бэлэгдэл олимпийн спортын төрөл болох Волейболын спортын хөгжилд хувь нэмэр оруулахыг эрхэм зорилгоо болгосон ашгийн бус байгууллага юм.
Хилийн чанад дахь монгол иргэдийн бие бялдрыг хөгжүүлж, волейболын спортоор дамжуулан нөхөрлөлийг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын волейболын хөгжлийг дэмжиж, Европын улс орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, спортын хөгжилд бодит хувь нэмэр оруулах нь бидний нэн тэргүүний зорилт билээ.
Жил бүр Монгол иргэдийн спортын клуб, ТББ-уудтай хамтран волейболын тэмцээн зохион байгуулж ирсэн Европын Монголчуудын Волейболын аварга шалгаруулах Тэмцээн маань өргөжин тэлж спортын баяр, нөхөрлөлийн дуу чимээ, эв нэгдлийн билэг тэмдэг болсон төдийгүй зөвхөн өрсөлдөхөөс гадна, Европ даяарх монголчуудынхаа нөхөрлөлийг бэхжүүлж, хамтын хүчээ харуулах сайхан боломжийг хамтдаа бүтээдэг уламжлал болжээ.
Жил бүрийн тэмцээнийг амжилттай зохион байгуулахад орон бүрийн идэвхтэн Монголчууд, Монголчуудын найз нөхөд, Ивээн тэтгэгч байгууллага, ААН-үүдийн үнэтэй хувь нэмэр, оролцоогүйгээр боломжгүй билээ. Ивээн тэтгэгч хамтран оролцогч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Энэхүү цахим ТАЛАРХАЛЫН ДЭВТЭРТЭЭ АЛТАН ИВЭЭН ТЭТГЭГЧ НАРАА АЛДАРШУУЛАН ҮЛДЭЭЖ БАЙНА.
ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ МИАТ ТӨХК
Жил бүрийн тэмцээнүүдэд Монгол улсаар хүрэлцэн ирж буй Шүүгчдэд дэмжлэг үзүүлэн ажилладаг МИАТ ТӨХК хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

DANIEL GRUSZOW Joaillerie- IX, X тэмцээний АЛТАН спонсор
Тус үнэт эдлэлийн дэлгүүр нь Европ дахь монголчуудын дунд зохиогдож байгаа том арга хэмжээнүүдийг дэмжиж ивээн тэтгэгчээр оролцож байдагт спорт сонирхогчдын өмнөөс талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.





