Удирдах Багтай Танилцана уу

Эрхэм хүндэт волейболын спортын тамирчид, зүтгэлтнүүд, багийн ахлагч нар аа,

Европын Монголчуудын Волейболын Холбооны Бүх гишүүдийн ээлжит Чуулган 2026 оны 3 дугаар сарын 1-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Чуулганд Герман, Бельги, Чех, Швед, Финланд, Франц, Австри, Англи, Швейцар улсуудаас төлөөлөл оролцов.


2023–2025 оны Удирдах зөвлөлийн тайлан

2023–2025 онд хэрэгжүүлсэн ажлуудын талаар Тэргүүн Н.Золбоо танилцууллаа.

Эрх зүйн бүртгэл, зохион байгуулалтын шинэчлэл

  • Европын Монголчуудын Волейболын Холбоо Монгол Улсад албан ёсоор бүртгэгдэж, мөн Бельгийн Вант Улсад бүртгэл баталгаажсанаар Европын улс орнуудад үйл ажиллагаагаа хууль эрх зүйн хүрээнд албан ёсоор явуулах боломж бүрдсэн.
  • Уламжлалт Аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалтад шинэчлэл хийж, бүх ачаалал зохион байгуулагч улсад төвлөрдөг байдлыг өөрчилсөн.
  • Цаашид:
    • Тэмцээний ерөнхий зохион байгуулалтыг зохион байгуулагч улс,
    • Харин тэмцээний явц, техникийн зохион байгуулалт, дүрэм, кодекс, шүүлтийг ЕМВХ хариуцан явуулах тогтолцоог нэвтрүүлсэн.
  • Тэмцээнийг зохион байгуулах үндсэн журмыг батлан хэрэгжүүлж эхэлсэн.

Санхүүгийн бодлого

ЕМВХ нь бодит санхүүгийн болон биет бус дэмжлэгийг үзүүлж ажиллаж байна.

Санхүүжилтийн эх үүсвэр:

  • Дэмжигч байгууллагуудын хандив
  • Тамирчдын жилийн лицензийн хураамж (5 евро)
  • Удирдах зөвлөлийн гишүүдийн сайн дурын хуримтлал (жилд 100 евро)

Жил бүрийн тэмцээнүүдэд үзүүлсэн дэмжлэг

2023 он – Чех улс

ЕМВХ-ноос:

  • Стандартын 6 тоглолтын бөмбөг
  • Тэмцээний медаль
  • Монголоос ирсэн 2 улсын шүүгчийн онгоцны тийз, цалин, виз болон Франкфуртаас дотоод аяллын зардал
  • Ивээн тэтгэгчээр дамжуулан 500 еврогийн мөнгөн дэмжлэг
  • Шилдэг болон тэгш тоглогчдын 25 шагнал
  • Daniel Gruszow компанийн 1500 еврогийн үнэлгээ бүхий үнэт эдлэлийн сугалаа

2024 он – Бельги улс

  • Стандартын 6 бөмбөг
  • Тэмцээний медаль
  • Монголоос ирсэн 3 улсын шүүгчийн онгоц, цалин, виз болон Франкфуртаас аяллын зардал
  • Daniel Gruszow компанийн үнэт эдлэлийн сугалаа
  • Шилдэг болон тэгш тоглогчдын 25 шагнал

2025 он – Унгар улс

  • Стандартын 6 бөмбөг
  • Унгарын Волейболын Холбооны 5 шүүгчийн цалин
  • Тэмцээний эмчийн цалин
  • Монголоос ирсэн 2 улсын шүүгчийн зардал
  • 400 еврогийн мөнгөн дэмжлэг
  • Daniel Gruszow компанийн үнэт эдлэлийн сугалаа
  • Шилдэг болон тэгш тоглогчдын 25 шагнал

Талархал

IX, X, XI тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулсан:

  • ILT Team (Чех)
  • Бельгийн Сүлд холбоо
  • Унгарын Монголчуудын холбоо
  • Унгарын Оюутны холбоо

Мөн Чех, Унгар, Бельги улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-ны хамт олон, тогтмол ивээн тэтгэгч МИАТ ТӨХК, Швейцарт үйл ажиллагаа явуулдаг Daniel Gruszow компани болон бусад ААН, хувь хүмүүст гүн талархал илэрхийлье.

2023–2025 оны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Тэргүүн Нямрагчаа Золбоо (Бельги), ЕНБД: Бэлэгбадрах Энхтүвшин (ХБНГУ), Нэргүй Мөнх-Эрдэнэ (Швед), Алтантуул Даваасумьяа (Австри), Чулуунбат Баттөгс (Бельги), Нямрагчаа Золмандах (Бельги), Сүрэнхор Уламбаяр (Ирланд)/Баянбат Мөнхзориг (Ирланд), Маарш Цасцэцэг (Чех)/Ганбаатар Номин (Чех) нар тус тус ажиллажээ.

2023 аас 2025 онд ажилласан Удирдах зөвлөлийн гишүүд шинээр сонгогдох УЗ гишүүдээ нягт дэмжиж ажиллахаа илэрхийлэв.


Хэрэгжүүлсэн ажлууд

  • 2023 онд Прага хотод болсон 9-р тэмцээнд Монголын Волейболын Холбоо албан ёсоор шүүгчид илгээж хамтын ажиллагаагаа эхлүүлсэн.
  • ЕМВХ-ны ивээл дор анхны анхан шатны шүүгчийн сургалтыг Прага хотод зохион байгуулсан.
  • Цахим өдөрлөг зохион байгуулж, МВХ болон олон улсын шүүгч Г.Золбаяр, Ж.Баасанхүү нар илтгэл тавьсан.
  • Холбооны вебсайт, Facebook, Instagram хуудсуудыг тогтмол ажиллуулж эхэлсэн.
  • Цаашид статистик болон тамирчдын амжилтын архив үүсгэнэ.

Одоогоор Европт тогтмол оролцдог 200 гаруй тамирчнаас 40 нь спортын зэрэг цолтой байна. 2025 оны тэмцээнд 5-аас дээш удаа оролцсон тамирчид нийт оролцогчдын 40%-ийг бүрдүүлсэн нь тэмцээний тогтвортой байдлыг харуулж байна.

Монголын Волейболын Холбооны Европ дахь салбар ЕМВХ- ны тэргүүн Н.Золбоо Швейцарь улсад байрлалтай Олон Улсын Волейболын Холбоон дээр 2024 оны 8 сарын 23-нд очиж албан ёсны уулзалт хийв.


Алсын хараа (Vision)

“Европ дахь монголчуудын дунд волейболын спортыг өргөжүүлэн хөгжүүлж, дэлхийн түвшний чанартай тэмцээн зохион байгуулагч, спортын хамтын ажиллагааны гүүр болон төлөвших.”

Эрхэм зорилго (Mission)

  • Тэмцээний чанарыг сайжруулах
  • Шүүгч бэлтгэх
  • Өсвөр үеийг дэмжих
  • Хувь нэмрийг үнэлэх
  • Эв нэгдлийг бэхжүүлэх

ЧУУЛГАНААР ГАРСАН ШИЙДВЭР

Чуулганаар Холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт УЗ гишүүдийн тоог 13 хүртэл болгож өөрчлөв.

Ийнхүү санал хураалтаар Тэргүүн, ЕНБД, Удирдах зөвлөлийн гишүүдэд ажиллах баг бүрэлдэхүүнийг цогцоор санал болгон дэвшүүлж санал нэгтэй баталлаа. Ингээд та бүхэндээ шинээр сонгогдсон Тэргүүн Удирдах зөвлөлийн гишүүдээ танилцуулж байна.


2026-2028 онд шинээр сонгогдсон Удирдах зөвлөл

Тэргүүн

Лхагва овогтой Оюунхүү (Швейцар)

ЕНБД

Чулуунбат овогтой Баттөгс (Швейцар)

УЗ-ийн гишүүд

Уртжаргал овогтой Отгон-Эрдэнэ / Чех
Мөнхбат овогтой Өсөхбаяр / Чех
Хатанбаатар овогтой Мөнхжавхлан / Испани
Баянбат овогтой Мөнхзориг / Ирланд
Наранбаатар овогтой Анударь / Унгар
Батмагнай овогтой Анар / Франц
Цэрэнгаваа овогтой Ангар / Герман
Мөнхтөр овогтой Ану / Англи
Чулуунбат овогтой Батцоож /Бельги
Отгондалай овогтой Оюунбилэг / Швед
Волейболын спортын мастер Нямжав овогтой Сосор / Австри

Монголын Волейболын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Болор манай Европын Монголчуудын Волейболын холбооны зөвлөх, хяналтын албанд ажиллахаар бидний санлыг хүлээн аваад байна.


Зорилго, мөрийн хөтөлбөр

  • Европ дахь монгол хүүхэд, залуучуудын дунд спортыг хөгжүүлэх
  • Өсвөрийн тэмцээн тогтмолжуулах
  • Шигшээ баг бүрдүүлэх
  • Шүүгч, дасгалжуулагч бэлтгэх
  • Улс хоорондын хамтарсан бэлтгэл хэрэгжүүлэх

Ажиллах зарчим

Ёс зүйг дээдлэх, багаар ажиллах, хариуцлагатай, идэвхтэй оролцох, холбооны дүрэм, зорилгыг хүндэтгэн ажиллана.


ЧУУЛГАНЫ ҮЕЭР ИРСЭН АСУУЛТ, САНАЛУУД

🔹 Тэмцээний насны ангиллыг олон болгох боломж

🔹 Насанд хүрэгч болон Мастер ангиллын тэмцээнийг салгаж, 2 өдөр зохион байгуулах эсэх

🔹 Хүүхдийн ангиллын тэмцээн явуулах боломж

🔹 Улс орнуудаас шилдэг тамирчид нэгдэж холимог баг бүрдүүлэхийг хязгаарлах эсэх

🔹 Зоон толгойлдог байх асуудлыг эцэслэн шийдвэрлэж, тэмцээний ерөнхий дүрэмд тусгах боломж

🔹 Яагаад Чех улсаас 2 УЗ гишүүн сонгосон бэ? Швед, Бельги зэрэг олон клуб, тамирчидтай улсуудаас 1 гишүүнтэй байх нь зөв үү?

ШИНЭЭР СОНГОГДСОН УДИРДЛАГЫН ЗҮГЭЭС ӨГСӨН УРЬДЧИЛСАН ХАРИУЛТ

Шинээр сонгогдсон Тэргүүн Оюунхүү болон ЕНБД Баттөгс нарын зүгээс дараах байр суурийг илэрхийллээ:

🔹 Энэ жилдээ багтаан хүүхдийн ангиллын тэмцээнийг Европын улс орнуудын хэмжээнд зохион байгуулах боломжийг судална.

🔹 Мастер болон насанд хүрэгчдийн ангиллыг салган зохион байгуулах асуудлыг цаг хугацааны хувьд хараахан тохиромжгүй гэж үзэж байна. Иймд ойрын 2 жилдээ хамтатган зохион байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

🔹 Чех улсад волейболын клуб, баг тамирчдын тоо идэвхтэй өсөж, хөгжиж байгаа. Харин Швед, Бельги улсуудад клуб, багууд харьцангуй тогтворжсон тул нэг төлөөлөгч мэдээлэл хүргэхэд хангалттай гэж үзсэн болно.

Шинээр сонгогдсон Тэргүүн болон Удирдах зөвлөлийн нийт гишүүддээ чин сэтгэлийн баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Холбооныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтын хүч, нэгдсэн бодлого, идэвх санаачилгатай ажиллаж, илүү өргөн оролцоо, илүү нээлттэй хамтын ажиллагааг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.

Та бүхнийг шинэ удирдлагын багийг дэмжин, санал санаачилгаараа нэгдэж, хамтран ажиллахыг уриалж байна.

💬 Таны санал – бидний хөгжил
🤝 Хамтдаа илүү хүчирхэг холбоог бүтээе!

Монголын Волейболын Холбооны албан ёсны салбар
Европын Монголчуудын Волейболын Холбоо