GENEVA WORLD CUP 2026 – GENEVA, SWITZERLAND
Тэмцээний талаарх товч мэдээлэл
🌏 🏐🇲🇳 Дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа волейбол сонирхогч Монголчуудын анхдугаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. 🏆🏆🏆
⚡ Дэлхийн шилдэг 16 улсын хүчирхэг багууд өрсөлдөнө. 🌎🏐
“Association Sportive G976” спорт холбооноос анх удаа санаачлан зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагаа нь дэлхий даяар ажиллаж, амьдарч буй волейбол сонирхогч монголчуудын дунд анх удаа явагдаж буй олон улсын волейболын тэмцээн юм.
Зорилго
- Швейцар улсын үзэсгэлэнт байгаль, найрсаг ард түмэн, соёл иргэншлийг дэлхий даяар байгаа монголчуудадсурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх.
- Дэлхий даяар амьдарч байгаа монголчуудыг эвлэлдэн нэгдүүлэх.• Волейболын спортоор дамжуулан улс орон бүрийн онцлог чанарийг гаргах туршлага солилцох. цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
- Тамирчдын үнэ цэнийг нэмэгдүүлэх аялал жуулчлалыг хөгжүүлэх.
Оролцох улс орнууд болон удирдамж
- Тус тэмцээн зөвхөн насанд хүрэгчдийн ангилалд явагдах бөгөөд улс бүрээс ирсэн шилдэг 16 багийн дунд өрсөлдөнө.
- Эрэгтэй 16 баг, эмэгтэй 16 баг нийт 400 орчим тамирчид оролцоно.
- Урьдчилсан байдлаар оролцох магадалтай улс орнууд:
- Удирдамжийг Event -аас харна уу
- Америк
- Солонгос 3. Япон
- Австрали 5. Унгар
- Недерланд 7. Ирланд
- Бельги
- Герман
- Чех
- Швед
- Австри
- Англи
- Франц
- Швейцар 16. Испани
Хөтөлбөр ба хугацаа
- Тэмцээн Швейцар улсын Женев хотод 2026 оны 5 сарын 1-нээс 3-ны хооронд 3 өдрийн турш явагдана.
- Урьдчилсан байдлаар бүх багуудад мэдээлэл хүргэгдсэн бөгөөд тэмцээний өдөрүүдэд аялал жуулчлал, хот орчмын соёл, түүхтэй танилцах хөтөлбөр багтаахаар төлөвлөж байна.
Удирдлага ба цаашдын төлөвлөгөө
- Энэхүү тэмцээний зохион байгуулалт, цаашдийн үйл ажиллагааг улс орон бүрийн гишүүдээс бүрдсэн Удирдах зөвлөлхариуцан ажиллах юм.
- Тэмцээнийг цаашид уламжлал болгон 2 жил тутамд аль нэг оронд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хамтран ажиллах боломж
- Энэхүү тэмцээнд хамтран ажиллах хүсэлтэй хувь хүн, байгууллага, холбоодыг бид урьж байна. Та хамтын ажиллагаанысанал илгээж, спортын хөгжилд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой.
Мөн тэмцээнийг ивээн тэтгэж оролцсоноор тэмцээний амжилттай зохион байгуулалтад дэмжлэг үзүүлж, олон нийтэд эерэг үлгэр жишээ болох боломж танд нээлттэй байна.
Нарийн бичгийн дарга
Чулуунбат Баттөгс
Association sportive G976
Phone: +41 076 586 80 22
Rue de Bâle 28, 1201 Genève
associationsportiveg976@gmail.com



