ЕВРОПЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ МОНГОЛЧУУДЫН ВОЛЕЙБОЛЫН XII УДААГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
Европын аварга шалгаруулах Монголчуудын волейболын XII удаагийн тэмцээн ахмад (мастер) болон насанд хүрэгчдийн ангиллаар амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээнд насанд хүрэгчдийн ангилалд эрэгтэй 16, эмэгтэй 10 баг, ахмад (мастер) ангилалд эрэгтэй 8, эмэгтэй 11 баг буюу нийт 45 баг оролцлоо.
Тэмцээнд эрэгтэй 224, эмэгтэй 194, нийт 418 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөн байна.
Тэмцээний гурван өдрийн турш нийт 92 тоглолт явагдаж, баг тамирчид өрсөлдөөнтэй, сонирхолтой тоглолтуудыг үзүүллээ.
Тэмцээний шагналт байрт шалгарсан багууд болон шилдэг тоглогчдыг танилцуулж байна.
АХМАД (МАСТЕР) АНГИЛАЛ
Эмэгтэй багууд
*
I байр: Чех Уорриорс (Чех)
*
II байр: Австри Батаар (Австри)
*
III байр: Герман Цог (Герман)
Эрэгтэй багууд
*
I байр: Belgium (Бельги)
*
II байр: Австри Аравт (Австри)
*
III байр: Чех Алтан Прага (Чех)
Ахмад (мастер) ангиллын шилдэг тоглогчид – Эмэгтэй
* Шилдэг давуулагч: Чулуунцэцэг (Чех)
* Шилдэг хамгаалагч: Удвал (Австри)
* Шилдэг холбогч: Үүрцайх (Испани)
* Шилдэг хаагч: Дуламсүрэн (Герман)
* Шилдэг довтлогч: Сосор (Австри)
*
Шилдэг тэгш тоглогч (MVP): Дарьхүү (Чех)
Ахмад (мастер) ангиллын шилдэг тоглогчид – Эрэгтэй
* Шилдэг давуулагч: Гантулга (Бельги)
* Шилдэг хамгаалагч: Анхбаяр (Ирланд)
* Шилдэг холбогч: Отгонбаатар (Австри)
* Шилдэг довтлогч: Одонхүү (Чех)
*
Шилдэг тэгш тоглогч (MVP): Жигүүр (Бельги)
НАСАНД ХҮРЭГЧДИЙН АНГИЛАЛ
Эмэгтэй багууд
*
I байр: Англи Монбрит (Англи)
*
II байр: Ирланд (Ирланд)
*
III байр: Швед Сүлд (Швед)
Эрэгтэй багууд
*
I байр: Швед Соёмбо-1 (Швед)
*
II байр: Герман EMUST (Герман)
*
III байр: Герман HORDE (Герман)
Насанд хүрэгчдийн ангиллын шилдэг тоглогчид – Эмэгтэй
* Шилдэг давуулагч: Энхмаа (Ирланд)
* Шилдэг хамгаалагч: Энэрэл (Англи)
* Шилдэг холбогч: Сувдмаа (Чех)
* Шилдэг хаагч: Дөлгөөнмаа (Ирланд)
* Шилдэг довтлогч: Энх-Энэрэл (Швед)
*
Шилдэг тэгш тоглогч (MVP): Индра (Англи)
Насанд хүрэгчдийн ангиллын шилдэг тоглогчид – Эрэгтэй
* Шилдэг давуулагч: Бадрал (Герман)
* Шилдэг хамгаалагч: Батзангилгаа (Ирланд)
* Шилдэг холбогч: Даваасүрэн (Швед)
* Шилдэг хаагч: Золоо (Герман)
* Шилдэг довтлогч: Доржнамжаа (Герман)
*
Шилдэг тэгш тоглогч (MVP): Маргад-Эрдэнэ (Швед)


