Удирдах Багтай Танилцана уу

Эрхэм хүндэт волейболын спортын тамирчид, зүтгэлтнүүд, багийн ахлагч нар аа, Европын Монголчуудын Волейболын Холбооны Бүх гишүүдийн ээлжит Чуулган 2026 оны 3 дугаар сарын 1-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганд Герман, Бельги, Чех, Швед, Финланд, Франц, Австри, Англи, Швейцар улсуудаас төлөөлөл оролцов. 2023–2025 оны Удирдах зөвлөлийн тайлан 2023–2025 онд хэрэгжүүлсэн ажлуудын талаар Тэргүүн Н.Золбоо танилцууллаа. Эрх…

XI ТЭМЦЭЭНИЙ ДҮН – ЕВРОПЫН МОНГОЛЧУУДЫН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА

Европын Монголчуудын волейболын аварга шалгаруулах 11 дэх удаагийн “EURO-2025” тэмцээн 2025 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд Унгар улсын Будапешт хотод амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд Европын өнцөг булан бүрээс 11 улсыг төлөөлөн ирсэн 40 багийн 400 гаруй тамирчид насанд хүрэгчид болон мастер ангилалд хурд хүч, авхаалж самбаагаар өрсөлдөж, сэтгэл хөдөлгөм…

Европ дахь Монголчуудын Волейболын Хөгжил

Европын улс орнуудад суурьшин амьдарч буй монголчууд 2000-аад оны эхэн үеэс эхлэн спортын талбарт идэвхтэй оролцож, жижиг хүрээний нөхөрсөг тоглолтуудыг зохион байгуулж эхэлжээ. Энэ сонирхол улам өргөжсөөр, 2013 оны 11-р сард Бельгийн Монголчуудын “СҮЛД” холбооны санаачлага, Бельгийн Вант Улс дахь Монголын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Европ дахь Монголчуудын дундах анхны волейболын аварга шалгаруулах тэмцээн Бельгийн…

Европын Волейболын Холбоо (CEV)

CEV (Confédération Européenne de Volleyball) нь Европ тивийн волейболын спортын удирдах төв байгууллага юм. Энэ холбоо нь 1963 онд байгуулагдаж, Люксембургт төв байрладаг. CEV нь зөвхөн үндсэн волейбол төдийгүй далайн эргийн (Beach Volleyball) болон цасан дээрх (Snow Volleyball) төрлүүдийг хөгжүүлж, Европ даяар зохион байгуулагдах албан ёсны бүх тэмцээнийг хариуцдаг.