Өнөөдөр волейбол сонирхогчид онлайн сургалтын ямар эх сурвалжийг илүүд үздэг вэ?

Сүүлийн жилүүдэд спортын сургалт улам бүр онлайн хэлбэрт шилжиж, дасгалжуулагч, тоглогч, сонирхогч хэн бүхэнд хаанаас ч, хүссэн цагтаа суралцах боломжийг олгодог болсон. Волейбол ч мөн адил бөгөөд олон улсын хэмжээнд видео сургалтын платформууд хүчтэй хөгжиж байна. Тэгвэл волейбол сонирхогчид болон тамирчид хамгийн ихээр ашиглаж, өндөр үнэлгээ өгч буй онлайн эх сурвалжуудыг хамтдаа харцгаая. 1. VolleyballXL…

ШҮҮГЧИЙН сургалтыг Европын төв Чех улсын Прага хот

МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ХОЛБОО салбарЕВРОПЫН МОНГОЛЧУУДЫН ВОЛЕЙБОЛЫН ХОЛБООНЫ ивээл доор анх удаа зохион байгуулагдсан анхан шатны ШҮҮГЧИЙН сургалтыг Европын төв Чех улсын Прага хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтанд Австри, Чех улсаас нийт 9 залуу оролцож БАТЛАМЖАА гардан авлаа.Сургалтанд оролцсон шинэхэн Шүүгчиддээ халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

ВОЛЕЙБОЛЫН АНХАН ШАТНЫ ШҮҮГЧИЙН СУРГАЛТ

Монголын Волейболын Холбоо Европ дахь Монголчуудын Волейболын Холбооны ивээл доор явагдах ВОЛЕЙБОЛЫН АНХАН ШАТНЫ ШҮҮГЧИЙН СУРГАЛТ Европд тэр дундаа Чехийн ПРАГА хотноо анх удаа зохион байгуулагдах гэж байна. СУРГАЛТЫГ: МВХ-ны Улсын шүүгч Х.ЗОЛДЭЛГЭР МВХ-ны Улсын шүүгч М.ОДХҮҮ нар гардан явуулна. СУРГАЛТААР: ВОЛЕЙБОЛЫН ШҮҮЛТИЙН шинэчилсэн дүрэм ОНОЛоор сурснаа Практик дээр шууд үзэх Шүүгчийн ёс зүйн СУРГАЛТ…

Европын Волейболын Холбоо (CEV)

CEV (Confédération Européenne de Volleyball) нь Европ тивийн волейболын спортын удирдах төв байгууллага юм. Энэ холбоо нь 1963 онд байгуулагдаж, Люксембургт төв байрладаг. CEV нь зөвхөн үндсэн волейбол төдийгүй далайн эргийн (Beach Volleyball) болон цасан дээрх (Snow Volleyball) төрлүүдийг хөгжүүлж, Европ даяар зохион байгуулагдах албан ёсны бүх тэмцээнийг хариуцдаг.

EURO-2025 тэмцээний тов зарлагдаж байна !!!

Европын Монголчуудын волейболын аварга шалгаруулах 11 дахь удаагийн тэмцээн Унгар улсын Будапешт хотод 2025 оны 10 сарын 31 болон 11 сарын 1-2 ны өдрүүдэд зохиогдохоор боллоо. Тэмцээн насанд хүрэгчид, мастер (ахмад) гэсэн хоёр ангилалаар явагдана.

ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ IX ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР

Бүгд Найрамдах ЧЕХ Улсын нийслэл Алтан ПРАГ хотноо 2023 оны 10 сарын 13, 14, 15-ний өдрүүдэд SPORTOVNÍ CENTRUM ŘEPY, Na Chobotě 1420/16, 163 00 Praha 6 Řepy / тэмцээн 3 өдөр болно Тэмцээний заавар

SAVE THE DATE: УЛАМЖЛАЛТ ТЭМЦЭЭНИЙ ТОВ

ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ IX тэмцээн Бүгд Найрамдах ЧЕХ Улсын нийслэл Алтан ПРАГ хотноо болохыг спорт сонирхогч та бүхэндээ албан ёсоор дуулгахад таатай байна. ТОВ: 2023 оны 10 сарын 13, 14, 15-ний өдрүүдэд ХАЯГ: SPORTOVNÍ CENTRUM ŘEPY, Na Chobotě 1420/16, 163 00 Praha 6 Řepy SAVE THE DATE: Уламжлалт тэмцээндээ ажил амралтаа эртлэн зохицуулж…

Зар мэдээлэл- Save The Date

Эрхэм Волейболчид сайхан өвөлжиж, бэлтгэл сургуулилалт арвин байна уу? Та бүхэнд өмнө сонордуулсны дагуу Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулах, улс орон, баг холбоонуудын төлөөллийн оролцоог тэнцвэртэй хангах боломж үүсгэх, дараагийн тэмцээний товыг албан ёсоор зарлах ээлжит бус чуулган зарлахаар болсон билээ. Энэ хугацаанд шинээр сонгогдсон удирдах зөвлөлөөс бүтэц зохион байгуулалт, олон нийттэй харилцах, Монголын…

Мэдээлэл

Европын Монголчуудын волейболын Холбоо нь Eвропд амьдарч, суралцаж буй монголчууд дунд волейболын спортыг хөгжүүлэх зорилго бүхий волейбол сонирхогч, дэмжигчдийг нэгтгэсэн, Монголын Bолейболын  Холбооны албан ёсны салбар холбоо юм. Монголын Волейболын холбооны салбар холбоо болох Европын монголчуудын Волейболын холбооны хоёрдугаар чуулган онлайн хэлбэрээр 2022 оны 10-р сарын 27 нд өдөр явагдаж Салбар холбооны дүрмийг шинэчлэн батлаж, шинэ…

8-р тэмцээн

Европын Монголчуудын Волейболын аварга шалгаруулах “EURO 2022” 8-р тэмцээн Швейцарын холбооны Улсын Женев хотноо 2022.09.24-25-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөв. Тус тэмцээнд  Англи,  Австри,  Бельги,  Герман,  Испани,  Ирланд,  Франц,  Словак,  Чех,  Швед,  Европын холбоо,  Финланд,  Швейцар улсуудаас хүрэлцэн ирсэн 37 багийн 340 гаруй тамирчин оролцож 2 өдрийн турш хурд, хүч, авъяас чадвараа сорьж өрсөлдөн аваргаа тодрууллаа. Тэмцээний…