Euro 2024 Belgien
Бельгийн Хаант Улсын Херентаалс хотын спорт цогцолборт 2024 оны 11 дүгээр сарын 01-03-ны хооронд Европын Монголчуудын Волейболын аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Энэ тэмцээнд Европын 13 оронд ажиллаж амьдарч байгаа монгол иргэдээс бүрдсэн 46 баг тамирчид оролцов. Тэмцээнийг Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Л.Болд нээж үг хэллээ. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Бельгийн монголчуудын “Сүлд” спорт холбоо, хамтран зохион байгуулагчаар Монголын Волейболын Холбооны Европ дахь салбар болох Европын монголчуудын волейболын холбоо ажиллав.
Event details
Year | 2024 |
---|---|
Country | Бельги |
Organizer | Сүлд холбоо |
Extra info | Бельгид суугаа Монгол Улсын ЭСЯ, Бельгийн Монголчуудын төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл, Бельгийн Монгол оюутан залуусын холбоод дэмжигч байгууллагаар оролцов.Тэмцээнийг шүүхээр Монголын Волейболын холбооны дөрвөн шүүгч Улаанбаатараас ирсэн бол Бельгийн Хаант Улсын Фландерсийн Волейболын холбооны хоёр шүүгч мөн ажиллалаа.Уг тэмцээний ерөнхий спонсороор МИАТ компани мөн Швейцарын Холбооны Улсын Женев хотод байрлалтай Danial Crouszow үнэт эдлэлийн дэлгүүр нар оролцлоо. |
Logo | ![]() |
Participants

