VII Тэмцээний мэдээ – Европ дахь Монголчууд волейболын аваргуудаа шалгарууллаа


Европ дахь Монголчуудын волейболын аварга шалгаруулах долоо дахь удаагийн тэмцээнийг энэ сарын 5-6-ны өдрүүдэд “Спорт нөхөрлөл-байгаль эх” уриан дор явуулжээ.
Герман улсын Берлин хотын “ЦОГ” спорт клуб ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ, Монголын волейболын холбооны Европ дахь салбар холбоо, Хилийн чанад дахь “Монголчуудын Зөвлөл” ТББ-уудтай хамтран амжилттай зохион байгууллаа.
Монгол Улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болсон дээрх тэмцээн „Монголын мэргэжил эзэмшигч болон оюутны холбоо“ („MAS Berlin e.V.), Төвд Агентур болон бусад байгууллага ААН-үүдын өргөн дэмжлэгтэйгээр, олон онцлох үйл явдлаар дүүрэн болж өндөрлөлөө.


Тэмцээнд Австри, Англи, Бельги, Герман, Испани, Ирланд, Польш, Унгар, Чех, Швед, Швецари, Финланд 12 орноос 38 багийн 400-гаад тамирчид оролцон, хурд хүч, авхаалж самбаагаа сорьлоо. Тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийг хамруулан нийт 1000 гаруй Монголчууд Германы нийслэл Берлин хотноо спортоор нөхөрлөж, хуран цугларлаа.
ЭСЯ-аар дамжуулан илгээсэн бидний хүсэлтийг Берлин хотын Спорт Сенатаас хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны соёл, спортын салбарын харилцааг хөгжүүлэх, Берлин хот спортод элэгтэй төдийгүй найрсаг хот гэдгийн илэрхийлэл болгож алдарт MAX-SCHMELLNG спорт цогцолборт зохион явуулах боломжоор хангасан. Волейболын спортын талбайд тавигдах олон улсын шаардлага хангасан зургаан талбайд тоглолтууд зэрэг явагдсанаараа онцлог байв.
Тэмцээнийг “Байгаль эх” уриан дор зохион байгуулж, тэмцээний үеэр нэг удаагийн сав баглаа боодол, хүнсний аяга, таваг зэрэг хэрэглээг хумин, тамирчид өөрсдийн ус, ундааны саваа бэлтгэн, тэмцээний цом медалийг нөхөн үрждэг байгалийн материалаар урлуулжээ. Түүнчлэн нийт тамирчдаа даатгалд хамруулан, эх орны үйлдвэрлэлийг дэмжин үндэсний бүтээгдэхүүн Зөв аарцыг сурталчлан ажиллав.


“Цог Монгол” спорт клубээс найман хүн ажиллаж, тэмцээний үеэр зохион байгуулалтад 60 гаруй хүн сайн дураараа талбай дээр ажилласан байна. Тэмцээний турш таван эмч, тамирчдын хоол, үйлчилгээнд нийт 20 гаруй хүн ажиллажээ.
Долоо дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа насанд хүрэгчдийн болон мастер гэсэн хоёр ангиллаар нэгэн зэрэг зохион явуулж, зочин ХБНГУ-ын багуудтай Монгол тамирчдын болон өсвөр насны нөхөрсөг тоглолтууд болов.
Eвропын Монголчуудын волeйболын аварга шалгаруулах VII тэмцээний зохион байгуулагчдын урилгаар МУБИС-ын спортын тэнхимийн багш, „Монголын волeйболын хүүхдийн Акадeм“-ын тэргүүн, „Ноён спорт клуб“-ын дасгалжуулагч, Волeйболын спортын ОУХМ Р.Тамираа, волeйболын „Ноён спортын клуб“-ын дасгалжуулагч, Волeйболын спортын Мастер Д.Наранцэцэг нар хүрэлцэн ирж, тэмцээний ерөнхий шүүгч, ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан нь тэмцээний зохион байгуулалт чанарыг сайжруулсан юм.


Эрэгтэй насанд хүрэгчдийн ангилалд дөрвөн удаагийн аварга, Бельги улсын Сүлд холбооны Belgium баг хүчтэй өрсөлдөгч Чех Futaba-тай заал шуугиулсан тоглолт үзүүлж, тав дахь алтан медалийн эзэд боллоо.
Эмэгтэй насанд хүрэгчдийн ангилалд Финланд, Австри, Шведээс хамтарсан Ирээдүй баг өнгөрсөн жилийн аваргыг буулган авч, түрүү байр хүртсэн бол Герман улсын Цог I баг удаах байрын эзэд боллоо.
Нийт 12 орны 38 баг тамирчин авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцсон тус тэмцээний байрууд болон шилдэг тоглогч, шилдэг довтлогч нар:
Насанд хүрэгч / эмэгтэй ангилал
1-р байр Финланд, Австри, Швед улсаас хамтарсан Ц.Батзориг дасгалжуулагтай „Ирээдүй“ баг
2-р байр ХБНГУ-ын Берлин хотын Цог Монгол спорт клубын Д.Мөнх-Оюун ахлагчтай „Цог I“ баг
3-р байр Австри улсын З.Тэргэл ахлагтай „Вена I“ (Wien I) баг


Шилдэг тоглогч – „Ирээдүй“ багийн 1 номерын тоглогч Батзоригийн Сэлэнгэ
Шилдэг холбогч – „Цог I“ багийн 2 номерын тоглогч Лхамдоржийн Оюун-Эрдэнэ
Насанд хүрэгч / эрэгтэй ангилал
1-р байр Бельги улсын Сүлд холбооны Волейболын спортын мастер Н.Золмандах ахлагчтай Бельги баг (Belgium баг)
2-р байр Чех улсын Г.Эрдэнэсайхан ахлагчтай Чех Futaba CZ (Havličuv Brod Компаний баг)
3-р байр Чех улсын Волейболын спортын дэд мастер


Г.Өнөболд ахлагчтай „ ILT“ баг
Шилдэг тоглогч – Бельгийн сүлд холбооны Belgium багийн 5 номерын тоглогч Волейболын спортын мастер Чулуунбатын Батцоож
Шилдэг холбогч – Чех ILT багийн 2 номерын тоглогч Баттулгын Өсөхбаяр -( Волейболын спортын 1-р зэрэг )
Мастер ангилал / эр 40+
1-р байр Чех улсын С.Шаравчoгдон ахлагчтай „ИЛТ“ ( ILT ) баг
2-р байр ХБНГУ-ын Д.Эрдэмбаяр ахлагчтай „Монбер“ (Monber) баг
3-р байр ХБНГУ-ын Цог клубын Волейболын спортын мастер Д.Пүрэвсүрэн ахлагчтай „Цог“ баг
Шилдэг тоглогч – Чех улсын ILT багийн Лхагвасүрэнгийн Отгонбаатар (Волейболын спортын 1-р зэрэг)
Шилдэг холбогч – Герман улсын Монбер багийн 8 номерын тоглогч Тавнангийн Отгонбаатар – ( Bолейболын спортын 1-р зэрэг)
Эм мастер ангилал / эм 36+
1-р байр ХБНГУ-ын Берлин хотын Цог Монгол спорт клубын Волейболын спортын ОУХМ С.Туяа ахлагчтай „Цог“ баг
2-р байр Испани улсын Ч.Номинчулуун ахлагчтай „Найзууд“ баг
3-р байр Швед улсын Од клубын Волейболын спортын мастер М.Туул ахлагчтай „Од“ баг


Шилдэг холбогч – Герман улсын Цог клубын 2 номерын тоглогч Волейболын спортын ОУХМ Сандагын Туяа
Шилдэг тоглогч – Испани улсын „Найзууд“ багийн 8 номерын тоглогч Волейболын спортын Дэд мастер Уугал Эрдэнэбайгаль
Тэмцээний хүндэт зочдоор ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Др. Д.Ганбат, Монголын Волейболын холбооны Европ дахь салбар холбооны тэргүүн, Волейболын спортын мастер Г.Нямрагчаа, Ерөнхий нарийн бичиг Д.Төгс-Отгон, Берлин хотын Цог Монгол спорт клубын тэргүүн Боксын спортын мастер Н.Эрдэнэцогт, хүндэт тэргүүн Монгол улсын гавьяат дасгалжуулагч С.Баясгалан, Цог клубын гүйцэтгэх захирал Хөнгөн атлетикын спортын мастер М.Болд, Волейболын спортын ОУХМ С.Туяа, Волейболын спортын мастер Д.Пүрэвсүрэн нар уригдан оролцсон бол тэмцээний үеэр Монголчуудын олон жилийн спортын дотны найз, энэ тэмцээний хамтрагчаар ажиллаж байгаа Bergmann Borsig SG холбооны ерөнхийлөгч ноён М. Федерлайн, Дэд ерөнхийлөгч Ноён Ю.Клупш, санхүүгийн хэлтсийн дарга ноён Б.Антманн-д нар хүрэлцэн ирж, тамирчдад баяр хүргэсэн юм.


Нээлтийн үйл ажиллагаанд Цог клубын тамирчин бүсгүйчүүд АЖ Ц.Сэвжидийн дэглэлт „Хүндэтгэлийн бүжиг“-ийг өөрсдөө бэлтгэн өргөн барьсан бол Монгол улсаас ХБНГУ—д суугаа ЭСЯ-ны ажилчдын хүүхдүүд Монгол ардын бүжиг бүжиглэв.
Тэмцээнд ХБНГУ аас Волейболын спортын ОУХМ Сандагийн Туяа, Англи улсаас ОУХМ Зинээмэдэрийн Отгонбаяр, Бельги улсаас Волейболын спортын мастер Гаадангийн Нямрагчаа, спортын мастер Нямрагчаагийн Золмандах, спортын мастер Чулуунбатын Батцоож, спортын мастер Доржийн Батчулуун, Швецарь улсаас Волейболын спортын мастер Давгадоржийн Эрдэнэчулуун, ХБНГУ-аас спортын мастер Дашцэрэнгийн Пүрэвсүрэн, Волейболын спортын мастер Жигжидын Дуламсүрэн, Швед улсаас Волейболын спортын мастер Пүрэвдоржийн Маралцэцэг, Волейболын спортын мастер Миеэгийн Туул, Чех улсаас Волейболын спортын мастер Батданзангын Алтанцэцэг нарын нийт Волейболын спортын ОУХМ 2, Волейболын спортын мастер 10 оролцсон нь тус тэмцээний цар хүрээг илтгэнэ.


Монголын Волейболын холбооноос Бельгийн сүлд холбооны Belgium багийн Волейболын спортын мастер Чулуунбатын Батцоожыг Монголын Волейболын спортын мастер, Бельги улсын Бельгийн сүлд холбооны Belgium багийн тамирчин Нямрагчаагын Золбоо, Чех улсын Дашзэвэгийн Мөнхжаргал нарыг Волейболын спортын дэд мастерыг болзол, мөн Волейболын спортын 1-р зэргийг Австри улсын Wien багийн тамирчин Жавхлан нар тус тус хангасан тул цол тэмдгийг олгосныг Монгол улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Др. Д.Ганбат, Монголын волейболын холбооны Европ дахь Монголчуудын волейболын салбар холбооны тэргүүн Г.Нямрагчаа нар гардууллаа.
ХБНГУ-д төдийгүй хилийн чанадад биeийн тамир, спортын болон ТББ-ын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа, Eвропын волeйболын салбар холбооны гишүүн, Бeрлин хотын спортын Цог клубын гишүүн П.Нямцэцэгийг Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-н шагнал, Алтан од одонгоор шагнасныг ХБНГУ-д суугаа элчин сайд Д.Ганбат гардуулан баяр хүргэлээ.
Хилийн чанад дахь иргэдэд чиглэсэн тэмцээнд Засгийн газраас албан ёсоор дэмжлэг үзүүлэх түүхэн шийдвэр анх удаа гарсныг ч онцлох хэрэгтэй. Анх 2013 онд Бeльгээс гараагаа эхэлсэн Eвропын Монголчуудын волeиболын аварга шалгаруулах тэмцээн Австри Чeх Швeд Бeльги улсыг дамжин зохиогдсоор хүрээгээ тэлж бүлээ нэмсээр өдгөө Европ тивд оршин суугаа нийт монголчууд түүний дотор залуучуудын тэсэн ядан хүлээдэг томоохон арга хэмжээ болж өргөжжээ.
Берлин Цог Монгол Спорт клуб


















