Зар мэдээлэл- Save The Date

By | February 1, 2023

Эрхэм Волейболчид сайхан өвөлжиж, бэлтгэл сургуулилалт арвин байна уу?

Та бүхэнд өмнө сонордуулсны дагуу Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулах, улс орон, баг холбоонуудын төлөөллийн оролцоог тэнцвэртэй хангах боломж үүсгэх, дараагийн тэмцээний товыг албан ёсоор зарлах ээлжит бус чуулган зарлахаар болсон билээ.

Энэ хугацаанд шинээр сонгогдсон удирдах зөвлөлөөс бүтэц зохион байгуулалт, олон нийттэй харилцах, Монголын Волейболын холбоотой хамтын ажиллагааг хэлэлцэх гэх мэт ажлуудыг явуулсны үндсэн дээр

Ээлжит бус чуулганыг 2023 оны 3 -р сарын 11-ний өдөр цахим хэлбэрээр зарлаж байна.
Чуулганыг угтаж 2023 оны 3 -р сарын 10-ны өдөр ЕВРОП ДАХЬ ВОЛЕИБОЛЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭГЧ, СОНИРХОГЧ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НЭЭЛТТЭЙ ЦАХИМ ӨДӨРЛӨГ зохион байгуулна.

Европын Монголчуудын Волейболын гэр бүлийг өөр өөрийн улсаас өдийгөө 12 улс хамарсан том айл болгон хөгжүүлж ирсэн улс улсад суугаа Волейболын зүтгэлтнүүд, Европын Монголчуудын Волейболын холбооны өмнөх Удирдах зөвлөлийн хийж ирсэн ажлуудыг
тогтвортой үргэлжлүүлэх, сайжруулан дэлгэрүүлэх, дараагийн шинэ үе шатанд гаргах үйл хэрэгт
нийт баг хамт олон, волейболын спортын тамирчид өргөнөөр оролцож, туршлагаа хуваалцан, санаа бодлоо уралдуулан хамтран оролцоно гэдэгт итгэлтэй байна.


Бүртгүүлэх
https://forms.gle/v1VR21S78xFE2YWN6

Цахим өдөрлөг, ээлжит бус Чуулганаас өмнө та бүхнээс гаргасан хүсэлт, санал санаачилгыг хүлээн авч хамтран ажиллах болно.


МОНГОЛЫН ВОЛЕИБОЛЫН ХОЛБООНЫ САЛБАР ХОЛБОО
ЕВРОПЫН МОНГОЛЧУУДЫН ВОЛЕИБОЛЫН ХОЛБООНЫ
УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *