Save the Date – EURO 2025 Budapest

Европын Монголчуудын дунд уламжлал болгон зохиогддог волейболын аварга шалгаруулах тэмцээн энэ жил 11 дэх удаагаа Унгарын зүрхэн хот Budapest-д болох талаар өмнө мэдээлсэн билээ.

Спортын баяр, нөхөрлөлийн дуу чимээ, эв нэгдлийн билэг тэмдэг болсон энэ тэмцээнээр бид зөвхөн өрсөлдөхөөс гадна, Европ даяарх монголчуудынхаа нөхөрлөлийг бэхжүүлж, хамтын хүчээ харуулах сайхан боломжийг хамтдаа бүтээдэг уламжлал болжээ.

📍 Хаана: Budai ciszterci szent imre gimnázium sportcsarnok, Budapest, Villányi út 27, 1114

🗓 Хэзээ: 2025 оны 10 сарын 31 – 11 сарын 1, 2

⚡️ Ангилал

– Насанд хүрэгчид

– Мастер (Эрэгтэй 40+, Эмэгтэй 36+)

💡 Тэмцээний дэлгэрэнгүй заавар удахгүй зарлагдана. Урьдчилан асууж тодруулах зүйлээ чат болон сэтгэгдэлээр үлдээж болно.

Та бүхэн багийнхаа бүрэлдэхүүнийг эртнээс бататгаж, ажил амралтаа зохицуулан, унаа болон байр, буудлаа цаг алдалгүй захиалан бэлтгэлээ базааж эхлэхийг уриалж байна.

✨ Нэгэн зорилгын төлөө, нэгэн талбайд – EURO 2025 Budapest! ✨