Европ дахь Монголчуудын Волейболын Хөгжил

Европын улс орнуудад суурьшин амьдарч буй монголчууд 2000-аад оны эхэн үеэс эхлэн спортын талбарт идэвхтэй оролцож, жижиг хүрээний нөхөрсөг тоглолтуудыг зохион байгуулж эхэлжээ. Энэ сонирхол улам өргөжсөөр, 2013 оны 11-р сард Бельгийн Монголчуудын “СҮЛД” холбооны санаачлага, Бельгийн Вант Улс дахь Монголын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Европ дахь Монголчуудын дундах анхны волейболын аварга шалгаруулах тэмцээн Бельгийн Хээрэнтаалс (Herentals) хотод зохион байгуулагдсан нь түүхэн эхлэл болсон юм.

🌟 Анхны тэмцээний зорилго

Энэ тэмцээний гол зорилго нь:

Европ дахь монголчуудыг спортын талбарт ойртуулж, нөхөрлөлийг бэхжүүлэх,

Волейбол болон биеийн тамирын спортыг түгээн дэлгэрүүлэх,

Зөв үлгэр дуурайл үзүүлж, хүүхэд залуусыг спортоор хичээллэхэд уриалах,

Харилцан суралцах, туршлага солилцох боломж бүрдүүлэхэд чиглэж байлаа.

🌍 Хүрээ тэлсэн тэмцээнүүд

Анхны тэмцээнд 8 орны 18 баг оролцож байсан бол дараагийн жилүүдэд цар хүрээгээ улам тэлсээр:

2019 онд 7-р удаагийн тэмцээнд 12 орны 38 баг, 400 гаран тамирчид

2021 онд (цар тахлын дараа) 12 орны 37 баг, 350 гаруй тамирчин, хөгжөөн дэмжигч оролцож, нийт 500 орчим хүн нэг дор цугласан байна.

Тэмцээн жил бүр өөр өөр улс оронд зохион байгуулагдах уламжлалтай болж, Европ дахь монголчуудын хүсэн хүлээдэг спортын баяр болон өргөжжээ.

🏢 Холбоо байгуулагдсан нь

2019 оноос нэгдсэн зохион байгуулалтад орж, “Европын Монголчуудын Волейболын Холбоо” байгуулагдаж, Монголын Волейболын Холбооны салбар зөвлөлийн статустайгаар хамтран ажиллаж эхэлсэн ба Монголын Волейболын холбоотой хамтран ажиллаж салбар зөвлөлөөр баталгаажуулах ажлын эхлэл тавигдсан байна.

2029 онд Тэмцээнийг анх удаа Монголоос мэргэжлийн багш, дасгалжуулагч нар хүрэлцэн ирж шүүж оролцов. Тухайлбал Eвропын Монголчуудын волeйболын аварга шалгаруулах VII тэмцээний зохион байгуулагчдын урилгаар МУБИС-ын спортын тэнхимийн багш, „Монголын волeйболын хүүхдийн Акадeм“-ын тэргүүн, „Ноён спорт клуб“-ын дасгалжуулагч, Волeйболын спортын ОУХМ Р.Тамираа, волeйболын „Ноён спортын клуб“-ын дасгалжуулагч, Волeйболын спортын Мастер Д.Наранцэцэг нар хүрэлцэн ирж тэмцээний ерөнхий шүүгч, ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан явдал нь тэмцээний зохион байгуулалт чанарыг сайжруулсан нэгэн онцлог байлаа.

Мөн 2019 оноос эхлэн тэмцээнд насанд хүрэгчдийн ангиллаас гадна:

Эрэгтэй 40+

Эмэгтэй 36+
мастер ангилал нэмэгдэж, оролцогчдын хүрээ илүү өргөн болсон юм.

🤝 Монголын Волейболын Холбоотой хамтын ажиллагаа

2023 онд Чех улсын Прага хотод болсон уламжлалт 9-р тэмцээний үеэр Монголын Волейболын Холбоо албан ёсоор шүүгчид илгээн оролцож, хамтын ажиллагаагаа эхлүүлжээ. Үүний хүрээнд:

Шүүгчийн сургалт

Мэдээллийн арга хэмжээ
зохион байгуулагдаж, мэргэжлийн түвшний харилцаа бэхжсэн байна.

🇪🇺 Улс орнуудын тэмцээнүүдийн өргөжилт

2020 оноос хойш Европын улс орнуудын монгол клуб, холбоодын үйл ажиллагаа эрчимжиж, улам өргөжсөөр байна. Өнөөдөр:

Швед

Бельги

Австри

Швейцарь

Ирланд

Англи

Чех

Герман

улсад уламжлалт тэмцээнүүд тогтмол зохион байгуулагдаж, оролцогчдын тоо эрс нэмэгджээ.

🏆 “Geneva Open Cup 2025”

2025 оны 4-р сард Женев хотод болсон “Geneva Open Cup 2025” тэмцээнд Европын Монголчууд оролцож, 4 орны 21 багийн дундаас хүч үзэн амжилттай тэмцжээ. Энэ арга хэмжээг “Association Sportive G976”, “G976 Volleyball Club” болон Женев дахь Монголын Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан байна. Энэхүү тэмцээний онцлог нь өсвөр насны хүүхдүүдийн дунд ангилал үүсгэн оролцуулсан нь цаашдийн хөгжилд томоохон шинэчлэл оруулж ирж байна.

Дүгнэлт

Европ дахь Монголчуудын волейболын хөгжил бол зөвхөн спортын тэмцээнүүдийн түүх бус, харин нэгдэл, нөхөрлөл, соёлын солилцоо, хамтын ажиллагааны гүүр болон төлөвшжээ.

Эдгээр тэмцээнүүд нь:

Монголчуудыг нэгтгэж, нөхөрлөл, түншлэлийг бий болгодог,

Спортын хүндэтгэлийг өргөжүүлж, илүү өргөн хүрээнд таниулдаг,

Европ дахь монголчуудын соёл, нийгмийн идэвхтэй оролцоог дэмждэг чухал ач холбогдолтой юм.

Европын Монголчуудын дунд Волейболын спорт өргөжин тэлж, уламжлалт тэмцээн нь Спортын баяр, нөхөрлөлийн дуу чимээ, эв нэгдлийн билэг тэмдэг төдийгүй зөвхөн өрсөлдөхөөс гадна, Европ даяарх монголчуудынхаа нөхөрлөлийг бэхжүүлж, хамтын хүчээ харуулах боломжийг хамтдаа бүтээдэг уламжлал хэдийн болж чаджээ.

Европын Монголчуудын Волейболын Холбоо

🌍 Алсын хараа (Vision)

Европ дахь монголчуудын дунд волейболын спортыг өргөжүүлэн хөгжүүлж, дэлхийн түвшний чанартай тэмцээнүүдийг зохион байгуулагч, спортын хамтын ажиллагааны гүүр болон төлөвших.


🎯 Эрхэм зорилго (Mission)

  • Волейболын тэмцээний чанарыг сайжруулж, улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх
  • Монголын Волейболын Холбоо болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, Европ дахь монголчуудаас мэргэжлийн, эрх бүхий шүүгчдийг бэлтгэн гаргах
  • Өсвөр үеийн хүүхэд, залуусыг волейболын спортоор хичээллэхэд уриалан дуудах, хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Волейболын спортод оруулж буй хувь нэмрийг үнэлж, урамшуулан дэмжих
  • Спортоор дамжуулан монголчуудын эв нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүлэх