Европын Монголчуудын волейболын Холбоо нь Eвропд амьдарч, суралцаж буй монголчууд дунд волейболын спортыг хөгжүүлэх зорилго бүхий волейбол сонирхогч, дэмжигчдийг нэгтгэсэн, Монголын Bолейболын Холбооны албан ёсны салбар холбоо юм.
Монголын Волейболын холбооны салбар холбоо болох Европын монголчуудын Волейболын холбооны хоёрдугаар чуулган онлайн хэлбэрээр 2022 оны 10-р сарын 27 нд өдөр явагдаж Салбар холбооны дүрмийг шинэчлэн батлаж, шинэ Удирдах зөвлөл, шинэ тэргүүнийг сонгон баталгаажуулсанаар үйл ажиллагааныхаа дараагийн шатыг эхлээд буй билээ.
Тус чуулганаар Шинэ Удирдах зөвлөлд
Алтантуул Даваасумьяа (Австри)
Чулуунбат Баттөгс (Бельги)
Нямрагчаа Золмандах (Бельги)
Нямрагчаа Золбоо (Бельги)
Уламбаяр Сүрэнхор (Ирланд)
Товуучий Ариунбаяр (Швед)
Бэлэгбадрах Энхтүвшин (ХБНГУ)
нарын нэрийг улс орнуудаас дэвшүүлэн нээлттэй санал хураалтаар сонгосон бөгөөд ирэх 3 жилд Салбар холбоог удирдан ажилллах Тэргүүнээр Нямрагчаагын Золбоо (Бельги) -г сонгон баталгаажуулсаныг дуулгахад таатай байна.
Шинээр сонгогдсон Удирдах зөвлөл өнгөрсөн хугацаанд 3 удаа албан ёсоор бөгөөд шинэ тэргүүн Н.Золбоогын санал оруулсанаар салбар холбооны Ерөнхий нарын бичгийн даргаар ХБНГУ-аас Б.Энхтүвшинг сонгон ажиллуулахаар шийдвэрлэсэн болохыг та бүхэнд сонордуулж байна.
Удирдах зөвлөлөөс Монголын Волейболын Холбоонд албан ёсоор мэдээлэл хүргэсэн ба хамтын ажиллагааны уялдааг хангах болон ирэх 3 жилийн ажлын зорилт, төлөвлөгөөг батлахаар ажиллаж байна.
Мөн өнгөрсөн чуулганд оролцогчдоос гаргасан саналын дагуу Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулах, улс орон, баг холбоодуудын төлөөллийн оролцоог тэнцвэртэй хангах боломж үүсгэх Ээлжит бус чуулганыг дүрэмд заасан хүрээнд 30 өөс доошгүй хоногийн өмнө нийт гишүүдэд зарлан , онлайн хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэж буйг үүгээр зарлаж байна.
Одоогоор Удирдах зөвлөлийн ажлын багт Чех улсаас Маарш Цасцэцэг нэмэгдэн орж ажиллаж буй бөгөөд бусад улс орнуудын төлөөлөлтэй хамтран ажиллах мэдээлэл солилцох үйл ажиллагааг ирэх хоногуудад явагдах болно.
Ойрын хугацаанд ээлжит бус Чуулганы албан ёсны тов болон 2023 онд Европын Монголчуудын аварга шалгаруулах уламжлалт тэмцээний зохион байгуулах улс, холбогдох журам, салбар холбооны гишүүнчлэлийн журам зэргийг та бүхэндээ шат дараагаар танилцуулах болно.
Та бүхэнд Европын монголчуудын Волейболын холбооны үүд хаалга үргэлж нээлттэй ид тод ажиллах ба тодорхой санал хүсэлт, асуултыг euromongolvolley@gmail.com цахим шуудангаар хүлээн авна.
Хүндэтгэсэн
Н.Золбоо (Тэргүүн)
Б.Энхтүвшин (ЕНБД)
Удирдах зөвлөлийн гишүүд
Нэргүй Мөнх-Эрдэнэ (Швед)
Алтантуул Даваасумьяа (Австри)
Чулуунбат Баттөгс (Бельги)
Нямрагчаа Золмандах (Бельги)
Уламбаяр Сүрэнхор (Ирланд)
Товуучий Ариунбаяр (Швед)
2022 оны 12 сарын 5 ны өдөр
Hi, this is a comment.
To get started with moderating, editing, and deleting comments, please visit the Comments screen in the dashboard.
Commenter avatars come from Gravatar.