8-р тэмцээн

By | December 2, 2022

Европын Монголчуудын Волейболын аварга шалгаруулах “EURO 2022” 8-р тэмцээн Швейцарын холбооны Улсын Женев хотноо 2022.09.24-25-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөв.

Тус тэмцээнд  Англи,  Австри,  Бельги,  Герман,  Испани,  Ирланд,  Франц,  Словак,  Чех,  Швед,  Европын холбоо,  Финланд,  Швейцар улсуудаас хүрэлцэн ирсэн 37 багийн 340 гаруй тамирчин оролцож 2 өдрийн турш хурд, хүч, авъяас чадвараа сорьж өрсөлдөн аваргаа тодрууллаа.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Швейцарын Монголчуудын “GM-STAR” спорт клуб ажилласан бол Монгол улсаас Швейцарын холбооны Улсад суугаа ЭСЯ, Байнгын төлөөлөгчийн газар, Монголын Волейболын холбоо, Швейцар-Монголын нийгэмлэг, Монголын Волейболын холбооны Европ дахь салбар холбоо, “Натур Мед Ноён” спорт клуб хамтран зохион байгуулагчаар ажиллалаа. 

Эрэгтэй мастер ангилалын 1-р байрт Швед улсын “Илч” баг, 2-р байрт Ирланд улсын “MGL IRELAND” баг, 3-р байрт ХБНГУ-ын “TSOG BERLIN” баг; Эмэгтэй мастер ангилалын 1-р байрт ХБНГУ-ын “TSOG 2” баг, 2-р байрт Швейцар улсын “EDELWEISS” баг, 3-р байрт Европын холбооны “MGL” баг тус тус шалгарлаа.

Эрэгтэй насанд хүрэгсдийн ангилалын 1-р байрт Ирланд улсын “MGL IRELAND” баг, 2-р байрт Бельги улсын “BELGIUM” баг, 3-р байрт Чех улсын “TIGERS” баг; Эмэгтэй насанд хүрэгсдийн ангилалын 1-р байрт  Австри улсын “CLUB WIN” баг, 2-р байрт Финланд ба холимог улсын “ИРЭЭДҮЙ” баг, 3-р байрт Ирланд улсын “MGL IRELAND” баг нар тус тус шалгарлаа. 

Эрэгтэй мастер ангилалд Шилдэг тоглогчоор Швед улсын “ИЛЧ” багийн Г.Сэр-Од, Шилдэг холбогчоор Ирланд улсын “MGL IRELAND” багийн Б.Анхбаяр шалгарсан бол эмэгтэй мастер ангилалд Шилдэг холбогчоор Швейцар улсын “EDELWEISS” багийн С.Сувд, Шилдэг тоглогчоор ХБНГУ-ын “TSOG 2”   багийн Ж.Дуламсүрэн нар шалгарав.

Эрэгтэй насанд хүрэгсдийн ангилалд Шилдэг тоглогчоор Ирланд улсын MGL IRELAND багийн Э.Энх-Эрдэнэ, Шилдэг холбогчоор Бельги улсын BELGIUM багийн Н.Золмандах шалгарсан бол эмэгтэй насанд хүрэгсдийн ангилалд Шилдэг тоглогчоор Финланд ба холимог улсын ИРЭЭДҮЙ багийн Б.Сэлэнгэ, Шилдэг холбогчоор Австри улсын CLUB WIN багийн Л.Отгондаваа нар тус тус шалгарлаа.

Монголын Волейболын холбооны Европ дахь салбар холбооноос Чех улсын “ILT” багийн Г.Өнөболд, Герман улсын “Цог 2” багийн Ч.Халиун нарт Волейболын Спортын мастер, Чех улсын “TIGERS” багийн Ц.Батмөнхөд Волейболын Спортын дэд мастер, Монголын Волейболын холбооноос Швейцар улсын “G-ADORE” багийн ахлагч Ч.Алтантүлхүүрт Волейболын Спортын дэд мастер цол тус тус олгов.

………………………………………………………………………

Тэмцээний төгсгөлд Монгол улсын шигшээ багийн тоглогч М.Цэрэнбаатар, Т.Хангал, Э.Энх-Амгалан нар маань багуудын шилдэг тоглогч нартай 1 баг болж Европын билэгдлийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийсэн нь ордонд цугласан бүх хүний цөсийг хөөргөж, жинхэнэ Волейболын гайхамшгийг үзүүлсэн үйл явдал болсон. 

Энэ удаагийн тэмцээнд МВХ-ны Ерөнхийлөгч Чингарьд УЗ-ийн гишүүн Алтанхүү нар ирж оролцсон нь МВХ-ноос 

 Европын монголчуудын волейболын аварга шалгаруулах энэ тэмцээнийг дэмжиж хамтран ажиллаж ач холбогдол өгч байгаагийн илрэл юм.

Мөн Ноён клуб болон шигшээ багийн тамирчид цаг зав гарган ирж шүүгч хийж ажилласан нь тэмцээний нэр хүнд өсч цар хүрээ өргөжих эхлэл боллоо гэж үзэж байна.Энэ жилийн тэмцээнд Финланд Словяк зэрэг орнууд шинээр нэмэгдэн орж ирж байгаад талархья.

Багуудын чанар чансаа сайжирч тоглолтын ур чадвар үзүүлсэн өрсөлдөөн ихтэй тансаг сайхан тоглолттой өндөр түвшний тэмцээн болж өнгөрлөө.

Шигшээ багийн тамирчид мөн швейцарь шүүгч нар  тэмцээний талаар сэтгэгдэл өндөр байж багуудын чанар чансаа сайн байна гэж сайшааж байсныг дуулгахад таатай байна.

Дүгнэж хэлэхэд маш олон хүн цаг заваа зарцуулсан өргөн хүрээтэй олныг хамарсан спорт сонирхогчид тэрэн дотроо волейбол сонирхогчдоо нэгэн дээвэр доор нэгтгэсэн уулзуулсан тоглуулсан сайхан арга хэмжээ болж өнгөрлөө.

Тэмцээнд хүрэлцэн ирж оролцсон нийт баг тамирчид, хөгжөөн дэмжигчид, зочид, хүрэлцэн ирсэн бүх хүмүүс болон тэмцээнд гар бие оролцож ажиллан, тусалсан бүх хүмүүст баярлаж талархсанаа нийт тамирчдынхаа өмнөөс илэрхийлье.

“GM-STAR” спорт клуб, Тэмцээний ерөнхий зохион байгуулалтын баг хамт олонд баярлалаа.

Тэмцээнүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл фото сурвалжлага видeo бичлэгүүдийг .Монголын Волeиболын Холбооны Eвроп дахь 

салбар холбоо гэсэн facebook хуудаснаас харж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *