7 дахь удаагийн тэмцээн

By | December 5, 2019

2019 оны 10 сарын 5-наас 6 ний өдрүүдэд – 7 дахь удаагийн тэмцээн FairPlay – FairWorld – Спорт нөхөрлөл – Байгаль эх уриан дор Герман улсын Берлин хотын “ ЦОГ” спорт клуб Ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ, Монголын Волейболын холбооны Европ дахь салбар холбоо, Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-уудтай хамтран амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд Австри, Англи, Бельги, Герман, Испани, Ирланд, Польш, Унгар, Чех, Швед, Швецари, Финланд 12 орноос 38 багийн 400 гаад тамирчид оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийг хамруулан нийт 1000 гаруй Монголчууд Германы нийслэл Берлин хотноо спортоор нөхөрлөж, хуран цугларлаа.

7 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа насанд хүрэгчдийн болон мастер ангилал гэсэн 2 ангилалаар нэгэн зэрэг зохион явуулж, мөн зочин ХБНГУ-ын багуудтай Монгол тамирчидын нөхөрсөг тоглолт, хүрэлцэн ирсэн тамирчидаас өсвөрийн насны нөхөрсөг тоглолтууд явагдсан түүхийн хуудас шинээр нэмэгдлээ.

Eвропын Монголчуудын волeйболын аварга шалгаруулах VII тэмцээний зохион байгуулагчдын урилгаар МУБИС-ын спортын тэнхимийн багш, “Монголын волeйболын хүүхдийн Акадeм”-ын тэргүүн, “Ноён спорт клуб”-ын дасгалжуулагч, Волeйболын спортын ОУХМ Р.Тамираа, волeйболын “Ноён спортын клуб”-ын дасгалжуулагч, Волeйболын спортын Мастер Д.Наранцэцэг нар хүрэлцэн ирж тэмцээний ерөнхий шүүгч, ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан явдал нь тэмцээний зохион байгуулалт чанарыг сайжруулсан нэгэн онцлог боллоо.

Эрэгтэй насанд хүрэгчдийн ангилалд энэ тэмцээний өмнөх 4 удаагийн аварга Бельги улсын Сүлд холбооны Belgium баг хүчтэй өрсөлдөгч Чех Futaba багтай хурд хүч, авхаалж самбаагаа нэгтгэн заал шуугиулсан тоглолт үзүүлж 5 дахь алтан медалийн эзэд боллоо.

Эмэгтэй насанд хүрэгчдийн ангилалд Финланд, Австри, Швед ээс хамтарсан Ирээдүй багийн идэрхэн залуучууд маань өнгөрсөн жилийн аварга багийг буулган авч түрүү байрыг хүртсэн бол Герман улсын Цог I баг удаах байрын эзэд боллоо.

Нийт 12 орны 38 баг тамирчид авхаалж самбаа хурд хүчээ сорин оролцсон тус тэмцээний байрууд болон шилдэг тоглогч, шилдэг довтлогч нарыг танилцуулбал:

Насанд хүрэгч / эмэгтэй ангилал

1-р байр Финланд, Австри, Швед улсаас хамтарсан Ц.Батзориг дасгалжуулагтай „Ирээдүй“ баг

2-р байр ХБНГУ-ын Берлин хотын Цог Монгол спорт клубын Д.Мөнх-Оюун ахлагчтай „Цог I“ баг

3-р байр Австри улсын З.Тэргэл ахлагтай „Вена I“ (Wien I) баг

Шилдэг тоглогч – „Ирээдүй“ багийн 1 номерын тоглогч Батзоригийн Сэлэнгэ

Шилдэг холбогч – „Цог I“ багийн 2 номерын тоглогч Лхамдоржийн Оюун-Эрдэнэ

Насанд хүрэгч / эрэгтэй ангилал

1-р байр Бельги улсын Сүлд холбооны Волейболын спортын мастер Н.Золмандах ахлагчтай Бельги баг (Belgium баг)

2-р байр Чех улсын Г.Эрдэнэсайхан ахлагчтай Чех Futaba CZ (Havličuv Brod Компаний баг)

3-р байр Чех улсын Волейболын спортын дэд мастер

Г.Өнөболд ахлагчтай „ ILT“ баг

Шилдэг тоглогч – Бельгийн сүлд холбооны Belgium багийн 5 номерын тоглогч Волейболын спортын мастер Чулуунбатын Батцоож

Шилдэг холбогч – Чех ILT багийн 2 номерын тоглогч Баттулгын Өсөхбаяр -( Волейболын спортын 1-р зэрэг )

Мастер ангилал / эр 40+

1-р байр Чех улсын С.Шаравчoгдон ахлагчтай „ИЛТ“ ( ILT ) баг

2-р байр ХБНГУ-ын Д.Эрдэмбаяр ахлагчтай „Монбер“ (Monber) баг

3-р байр ХБНГУ-ын Цог клубын Волейболын спортын мастер Д.Пүрэвсүрэн ахлагчтай „Цог“ баг

Шилдэг тоглогч – Чех улсын ILT багийн Лхагвасүрэнгийн Отгонбаатар (Волейболын спортын 1-р зэрэг)

Шилдэг холбогч – Герман улсын Монбер багийн 8 номерын тоглогч Тавнангийн Отгонбаатар – ( Bолейболын спортын 1-р зэрэг)

Эм мастер ангилал / эм 36+

1-р байр ХБНГУ-ын Берлин хотын Цог Монгол спорт клубын Волейболын спортын ОУХМ С.Туяа ахлагчтай „Цог“ баг

2-р байр Испани улсын Ч.Номинчулуун ахлагчтай „Найзууд“ баг

3-р байр Швед улсын Од клубын Волейболын спортын мастер М.Туул ахлагчтай „Од“ баг

Шилдэг холбогч – Герман улсын Цог клубын 2 номерын тоглогч Волейболын спортын ОУХМ Сандагын Туяа

Шилдэг тоглогч – Испани улсын „Найзууд“ багийн 8 номерын тоглогч Волейболын спортын Дэд мастер Уугал Эрдэнэбайгаль

Тэмцээний хүндэт зочдоор ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Др. Д.Ганбат, Монголын Волейболын холбооны Европ дахь салбар холбооны тэргүүн, Волейболын спортын мастер Г.Нямрагчаа, Ерөнхий нарийн бичиг Д.Төгс-Отгон, Берлин хотын Цог Монгол спорт клубын тэргүүн Боксын спортын мастер Н.Эрдэнэцогт, хүндэт тэргүүн Монгол улсын гавьяат дасгалжуулагч С.Баясгалан, Цог клубын гүйцэтгэх захирал Хөнгөн атлетикын спортын мастер М.Болд, Волейболын спортын ОУХМ С.Туяа, Волейболын спортын мастер Д.Пүрэвсүрэн нар уригдан оролцсон бол тэмцээний үеэр Монголчуудын олон жилийн спортын дотны найз, энэ тэмцээний хамтрагчаар ажиллаж байгаа Bergmann Borsig SG холбооны ерөнхийлөгч ноён М. Федерлайн, Дэд ерөнхийлөгч Ноён Ю.Клупш, санхүүгийн хэлтсийн дарга ноён Б.Антманн-д нар хүрэлцэн ирж тамирчдад баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.

Монголын Волейболын холбооноос Бельгийн сүлд холбооны Belgium багийн Волейболын спортын мастер Чулуунбатын Батцоожыг Монголын Волейболын спортын мастер, Бельги улсын Бельгийн сүлд холбооны Belgium багийн тамирчин Нямрагчаагын Золбоо, Чех улсын Дашзэвэгийн Мөнхжаргал нарыг Волейболын спортын дэд мастерыг болзол, мөн Волейболын спортын 1-р зэргийг Австри улсын Wien багийн тамирчин Жавхлан нар тус тус хангасан тул цол тэмдгийг олгосныг Монгол улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Др. Д.Ганбат, Монголын волейболын холбооны Европ дахь Монголчуудын волейболын салбар холбооны тэргүүн Г.Нямрагчаа нар гардууллаа.

ХБНГУ-д төдийгүй хилийн чанадад биeийн тамир, спортын болон ТББ-ын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа, Eвропын волeйболын салбар холбооны гишүүн, Бeрлин хотын спортын Цог клубын гишүүн П.Нямцэцэгийг Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-н шагнал, Алтан од одонгоор шагнасныг ХБНГУ-д суугаа элчин сайд Д.Ганбат гардуулан баяр хүргэлээ.

Анх удаа хилийн чанадад зохиогдож буй иргэдэд чиглэсэн уралдаан тэмцээнүүд Монгол улсын засгийн газраас албан ёсоор дэмжлэг үзүүлэх түүхэн шийдвэр гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан Гадаад харилцааны яам, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газар, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг-Биеийн тамир спортын газар, Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ, Спортын хөгжлийн хороо, Монгол улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ Botschaft der Mongolei, Монголын Волейболын холбооны Европ дахь салбар холбооны хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Б.Энхтүвшин, П.Нямцэцэг, Н.Гаваасүрэн, ОУХМ С.Туяа, СМ Д.Пүрэвсүрэн, СМ Ц.Батзангиа, Ю.Болд, Ж.Дуламсүрэн нартаа баярласан талархсанаа илэрхийлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *